Өмнөговь аймаг 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд “Монгол тэмээ-999” уралдаан зохион байгуулахаар болжээ. Дэлхийн дээд амжилт тогтоон, “Геннис”-т бүртгүүлэх зорилготой энэхүү арга хэмжээнд малчид 999-ээр тогтохгүй олон тэмээ оролцуулна гэж зохион байгуулагчид нь тооцож байна.