Ази, Номхон далайн бүсийн орнуудын үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн энэ сарын 4-5-нд Тайландын Банкок хотноо боллоо. Тус тэмцээнд 13 орны 300-гаад оролцогч өрсөлдсөн юм. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын “Болор” салоны захирал, Монгол Улсын мастер үсчин Х.Болорцэцэг эмэгтэйчүүдийн үсний чөлөөт загварын төрлөөр II байр, орчин үеийн будагтай үсний загварын төрлөөр III байр эзэлжээ.