1.Хятадын инженерүүдийн барьсан “Qingdao Haiwan Bridge” дэлхийн хамгийн урт гүүрээр тодрон, Гиннесийн номд бичигджээ. Шаньду мужийн Циндао хотод Шар тэнгисийн дээгүүр хөндлөн дамнасан эл гүүр 42.58 км урттай. Өмнө нь Америкийн Луизана мужийн ”Lake Pontchartrain Causeway” хамгийн урт гүүрэнд тооцогддог байсан бөгөөд 38.42 км байсан байна.
“Qingdao Haiwan Bridge”-ийг 10.000 гаруй ажилчин дөрвөн жилийн турш барьж, зургаан сая доллар зарцуулжээ. Эл гүүрээр өдөрт 30.000 машин явна хэмээн инженерүүд тооцоолж буй. Уг гүүр шуурга, хуй салхи, найман баллын газар хөдлөлтөнд тэсвэртэй бөгөөд 300.000 тоннын даацтай аж.
1. Lake Pontchartrain Causeway, Louisiana, АНУ
АНУ-ын Луизиана мужийн Пончар нуурыг дайран өнгөрөх 38.42 км-ийн урттай, хоёр урсгалтай гүүр нь дэлхийн хамгийн урт гүүр юм. Уг гүүрээр автомашин явахаас гадна явган хүний замтай аж. 1948 онд баригдаж эхэлсэн уг гүүрийг 1969 оны тавдугаар сарын 10-нд ашиглалтанд оруулжээ. Гүүрийг 20 гаруй жил барихдаа 56.7 сая ам.долларыг зарцуулсан байна. Америкчууд уг гүүрийг үндэсний бүтээн байгуулалтын бахархал хэмээн үздэг.
2. Donghai гүүр, Хятад
БНХАУ-ын Шанхайд байрлах Donghai гүүр нь дэлхийн хамгийн урт далайг хөндлөн гардаг гүүр болдогоос гадна бас Азийн хамгийн том гүүр аж. 2005 оны арванхоёрдугаар сарын 10-нд баригдаж дууссан энэ гүүрний урт нь 32.5 км. Шанхай болон Хятадын Яншан боомтыг холбодог гүүр юм. Бүтээн байгуулалтын явцад нэлээд асуудалтай тулгарсан байна. Тухайлбал, цаг уурын байдал тогтворгүй далайн хар шуурга дэгдсэний улмаар хэд хэдэн тулгуур багана нурж байжээ.
3. King Fahd зам, Саудын Араб
King Fahd гүүр нь Саудын Арабын Khobar, Бахрэйн 2-ыг холбодог. 1981 оны долдугаар сарын 08-ны өдөр саудын Арабын Хаан Fahd, Бахрэйны Sheikh Isa bin Salman al-Khalifa-тэй гэрээ байгуулж гүүр барихаар болсон байна. 25 км үргэлжлэх уг гүүрийг 1981-1986 онд барьжээ. Энэ хугацаанд хоёр улс 1.2 тэрбум ам.долларыг барилгын ажилд зарцуулсан байна. Дэлхийн бусад гүүрийг бодвол хамгийн хурдан хугацаанд барьсан аж
4. Chesapeake Bay гүүр, Maryland, АНУ
Bay Bridge буюу Bay гүүр гэдэг нэрээрээ алдаршсан хоёр замтай энэ гүүр Maryland-д байдаг. Ерөнхийдөө баруун, зүүн эргүүдийг холбодог аж.
Урт нь 7 км. 1952 онд нээлтээ хийж байхдаа дэлхийн хамгийн урт усан дээрх гүүрээр тодорч байсан юм. Хамгийн удаан хугацаанд баригдсаны учир нь хөрөнгө оруулагчид болон гүүрний багануудыг барихад хүндрэлтэй байсан гэнэ. Тухайлбал, цементэн багананы суурь далайн гүнд хатах нь хэтэрхий удаан байжээ.
5. Vasco da Gama гүүр, Португал
Vasco da Gama гүүр Португалын нийслэл Лиссабон хотод байдаг. Европын хамгийн урт гүүр болох бөгөөд нийт урт нь 17.2 км. Гүүрийг Лиссабон хотын түгжрэл, хэт нягтаршил бий болохоос сэргийлж барьжээ. Үүний онцлог нь автомашины зургаан замтай. Гүүрээр өнгөрөхийн тулд суудлын автомашин 2.35, ачааных 10.10 евро төлдөг байна. Уг гүүрийг европчууд Энэтхэгийг нээсний 500 жилийн ойд зориулан барьжээ. Дашрамд дуулгахад, хөлбөмбөгч К.Роналдо "Спортинг" клубт тоглож байхдаа уг гүүрээр гарахдаа бөмбөгтэйгөө харилцдаг байсан гэнэ.
6. Penang гүүр, Малайз
Penang арлын Gelugor, Малайзын төв хэсэгт байрлах Seberang Prai-г холбодог. 1995 оны есдүгээр сарын 14-нд албан ёсоор нээгдсэн. Нийт урт нь 13.5 км
7. Rio-Niteroi гүүр, Бразил
Бразилын Rio de Janerio, Niteroi-г холбогч энэ гүүр 1969 оны нэгдүгээр сард эхлээд 1974 оны гуравдугаар сарын 04-нд дуусаж ашиглалтад орсон байна. Албан ёсны нэрийг нь “Ерөнхийлөгч Costa e Silva-н гүүр” гэж өгсөн нь гүүрийг барих даалгавар өгсөн Бразилын ерөнхийлөгчийг хүндэтгэсэнтэй холбоотой аж.
8. Confederation гүүр, Канад
1993-1997 оны хооронд баригдсан энэ гүүр нийт 1.3 тэрбум долларын өртөгтэй босжээ. Нийт урт нь 12.9 км.
9. San Mateo-Hayward гүүр, Калифорн, АНУ
San Mateo-г гэж нэрлэгддэг энэ гүүр нь Сан-Францискогийн хойгыг зүүн булантай холбодог.
10. Seven Mile гүүр, Флорида, АНУ
7 милл урттай энэ гүүр Мексикийн буланг Флоридагийн булантай холбодог. Үүнийг АНУ-н үндсэн гүүрнүүдийн тоонд авч үздэг аж.