Америкийн Лас-Вегаст хотод Бритний нэртэй бүх эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ.Хамгийн алдартай Бритни бол мэдээж дуучин Бритни Спирс хэмээн тэд үздэг аж.
“The Linq Promenade”-т болсон арга хэмжээн дээр Бритни Спирст алдарт Лас-Вегас хорооллын түлхүүр, сертификат гардуулан өглөө.
32 настай, дуучин Бритни яг жилийн өмнө 11-р сарын 5-наас Лас-Вегаст тоглож эхэлсэн. Одоо түүний орлого 7 хоногт нэг сая доллар болжээ.
“Бритний өдөр миний хувьд онцгой болж өнгөрлөө. Энэ орой надтай цуг байсан бүгдэд талархаж байна, энэ баярын төлөө Лас-Вегастаа баярлалаа” хэмээн мэдэгдлээ.