Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн гарын шавь, “Оддын эрэлд-2” тэмцээний ялагч, Л.Насанбуян улсын Филармонийн гоцлол дуучин болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр удахгүй “Би...” тоглолтоо толилуулахаар болсон байна. Энэ талаар тодруулахаар утас цохив.
-Сайн байна уу. “Утасны анд” байна. Та яг одоо хаана, юу хийж явна вэ?
-B телевизийн нэвтрүүлэгт оролцох гээд сууж байна. Энэ сарын 28, 29-нд Улсын филармонид тоглолтоо хийх гэж байгаа юм.
-Мюзикл гэсэн бил үү?
-Тэр хэмжээнд хийж арай л амжихгүй бололтой. Гэхдээ мюзиклын уур амьсгал оруулж, дуу, бүжиг, жүжиглэлт хослуулна. Миний тоглолтод олон уран бүтээлчийн хөдөлм өр шингэсэн. “Баянмонгол” жааз оркестр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид оролцоно. Өөрийнхөө дуунуудаас гадна гадаадын алдартай дуучдын бүтээлээс толилуулна. Дуу бүрийн утга санааг илэрхийлсэн зохиомжтой. Төрийн шагналт, бүжиг дэглээч С.Сүхбаатар найруулж байгаа.
-Тоглолтдоо олон нэр бодож, “Би...”-г сонгосон байх. Учир, бэлгэдлийг нь хэлнэ үү?
-Миний тоглолтыг үзээд хүмүүс Насаа гэж хэн бэ гэдгийг ойлгох байх. Өөрийн хэлэх гэснээ би үйлдэл, дуугаараа илэрхийлнэ.
-Таны багш Сарантуяа тоглолтод оролцох уу?
-Тэгэлгүй яах вэ. “Би...”-г Улсын филармони, “Saraa’s продакшн” болон “Apple” продакшн хамтран зохион байгуулж байгаа.
-Тоглолтынхоо дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Долдугаар сард “Инсомния”, есдүгээр сард “Бороо” дууныхаа клипийг гаргасан. Ирэх онд хоёр дахь цомгоо хэвл үүлэхээр төлөвлөж байна. Би поп дэйнс чиглэлээр дуулдаг. Цаашдаа энэ урсгалаар дуулах ч, өмнөхөөс өөр, шинэлэг Насааг харуулахыг хичээнэ дээ.
Б.ДӨЛ