Д.Сүхбаатарын нэрэмжит клубийн дуу хөгжмийн бүлгэм байгуулагдсанаас хойш Монголын орчин цагийн мэргэжлийн найрал хөгжмийн “нас”-ыг тоолдог. 90 жилийн ой нь тохиож байгаа энэ жил Монголын гурван том найрал хөгжим хамтран ойн баяраа тэмдэглэх гэж байна. Улсын филармонийн симфони найрал хөгжим, ДБЭТ-ын симфони найрал хөгжим, ҮДБЭЧ-ын Төрийн их найрал хөгжим хамтран ирэх долоо хоногт баяраа тэмдэглэнэ. ҮДБЭЧ-ын Төрийн их найрал хөгжим бүрэн хэмжээний хөтөлб өр боловсруулан, бие даан тоглолт хийж эхэлсэн 1962 оноос түүхээ бичсэн байна. Хоёр жилийн өмнө том хэмжээний цуврал тоглолтууд хийж ойн баяраа тэмдэглэсэн тус найрал хөгжмийнхөн энэ удаа Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ойд зориулсан тоглолт хийхээр болжээ.
Найрал хөгжмийн 90 жилийн ойд барьж буй энэ бэлэг дэлхийд данстай хөгжмийн зохиолчийн алдартай бүтээлд хүндэтгэл үзүүлэх эрхэм ёслол болох юм. Тоглолт энэ сарын 13-нд ҮДБЭЧ-ын байранд болно. “Сэрсэн тал 30 жил” тоглолтод Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг ангийнхан болон гавьяат жүжигчин Э.Амарт үвшин, Ө.Уянга, соёлын тэрг үүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Э.Анхбаяр нар оролцоно. Энэ тоглолтын үзэгч болсноор “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон”, “Морин хуурын концерт” зэрэг хөгжмийн бүтээлүүдийг сонордож, “Алтан ураг” бүжгийн жүжгийн хэсгээс үзэж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг” дууг сонсох боломжтой юм.
Ж.СЭЛЭНГЭ