Монголын хөгжмийн урлагийн салбарт гуч гаруй жил зүтгэж, “Насны намар”, “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Сүүн далай ээж” “Хөдөөний хүн”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Сүүн далай ээж”, “Ээжийн чанасан цай”, “Монгол омогшил” зэрэг олон сайхан дуугаараа ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэрт хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав гундуухан амьдарч явна. Үеийн үед Монгол түмний амандаа аялж ирсэн шилдэг уран бүтээлүүдийг туурвисан энэ хүн өнөөдөр хөдөлмөрөө зүтгэлээ төрдөө үнэлүүлэх нь байтугай өөрийн гэсэн гэр оронгүй зовж суугаа нь үнэхээр харамсалтай. 1990 –ээд оны нийгмийн хэцүү цагт ч Монгол түмэн энэ хүний уянгат дуунуудаар сэтгэлээ зөөллөж ирсэн. Үүнийх нь хариу болгож бидэнд гуниг зовлон зовлон биш, аялгуу дуу, баяр баясгалан бэлэглэсэн энэ хүнд баярлалаа гэж хэлээд гар сунгах цаг нэгэнт иржээ. Монголчууд бид “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж ярьдаг. Харин ая дууны хариу насан туршид нь байх учиртай биш гэж үү? Зөвхөн морь бөх гэхээр л хамаг байдгаа барин гүйдэг шигээ амьдралаа дуу хууранд зориулж, ихийг хийж бүтээсэн хэлэх үгтэй, хийсэн бүтээлтэй хүнээ бид харж үзэн, асран тэтгэх цаг нь болжээ.
Ийм ч учраас Увс аймгийн Тэс Сумын Оюутны Зөвлөлөөс нутгийн Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавд туслах халуун сэтгэлийн хандивын аянг өрнүүлж байна. Энэ хүрээнд сайн санаат хүмүүсээс хандив цуглуулж, өөрийн гэсэн орон байртай болгох зорилгыг тавьж байгаа юм.
Монголын сайхан сэтгэлт ард түмэн та бүхнийг залуус бидний санаачилсан хүмүүнлэгийн ажилд нэгдэж, амьдралд хөл алдан хэцүүдэж яваа алдар гавьяатай, хийсэн бүтэээн зүйлтэй энэ эрхэм хүнд халуун сэтгэлээр туслахыг уриалж байна. Та хөгжмийн зохиолч Б.Магсаржавыг орон байртай болгох хүмүүнлэгийн үйлсэд Хаан банкны 5007932350 тоот дансанд хандив өргөн нэгдээрэй. Мөн 95886433, 94510414 утсаар бидэнтэй холбогдох боломжтой юм.
УВС АЙМГИЙН ТЭС СУМЫН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ