Гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин Р.Лхамаа анхны бие даасан тоглолтоо 5 настай Номуундалай хэмээх охинд амьдрал бэлэглэх их үйлст зориулж байсан билээ.
Тэгвэл мисс дуучин хэмээн олноо алдаршсан дуучин Лхамаа 11 сарын 08-нд "Strings club"- д "Lhamitone Evening" нэртэй тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтонд 70,80,90-ээд оны Англи, Орос, Монгол хит дуунууд, амьд хөгжмийн хамтлаг, Jazz, Blues, Pop, Country, country rock дуунууд, дуучны өөрийн уран бүтээлээс эгшилэнэ.