Ферраригийн хамгийн үзэсгэлэнтэй төмөр хүлгийг та бүхэн харж байна. 1957 оны 500 TRC загварыг автомашин сонирхогчид болон түүхчид ийн тодорхойлдог. 320 морины хүчтэй V12 хөдөлгүүртэй энэ машины анхны загварыг 1950-иад оноос хийж эхлээд, долоо дахь хувилбар нь илүү боловсронгуй болсон нь энэ. 2953 cc хөдөлгүүртэй, дөрвөн шатлалт хурдны хайрцаг, тэгш бус, дугуйрсан хэлбэртэй их бие нь түүний онцлог юм. 500 TRC-гийн өөр нэг нэр нь “T Rossa”. Дэгжин загвартай энэ машины анхны худалдан авагч нь үйлдвэрийн эзэн нь өөрөө байсан гэдэг.