Иргэн Баяраа: Манайхан яагаад ийм юм бэ? Хэдхэн хоногийн өмнө энэ буудлыг шинээр хийжээ. Гэвч манайхан л болсон хойно, даанч тэсэхгүй юм даа.
шөөбөр: Дайн болж байгаа Сири, Украин шиг л байна. Ичмээр юм аа.
Иргэн Баяраа: Арай л дэндүү. Нэг аймагт нийтийн эзэмшлийн талбайг гадныхан тохижуулж өгтөл манайхан бүгдийг нь хулгай хийж эвдсэн гэсэн. Одоо манаж байгаа ш дээ. Ийм хогийн сэтгэлгээ, ухамсрын доройтлоосоо салаагүй цагт хөгжил ч хол хэвтэнэ ээ.
Batjargal: Үнэхээр юм хийхэд хэцүү байна. Гэр хороололд тохижилт хийсэн хүмүүс нь “Өө энэ модоор хийх юм уу. Энэ өвөл түлээд дуусна аа” гээд л шогширч байна. Хүмүүсийн ухамсрын асуудал.
Аавын охин: Байгаа юмыг өөд нь татахын оронд сүйтгээд байхаараа яадаг юм бол. Сүйтгэдэг хүмүүст арга хэмжээ авч баймаар юм.
Batbileg.Kh Retweet: Хэлээд яах вэ. Хүмүүс ийм байхад яаж хөгжих билээ дээ. Хүмүүс өөрсдийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй.
Angeal Kh: Ядуу тархитай дээрээ дэндүү муухай зантай, ухамсрын доройтолтой ийм хүмүүс даанч их байдаг юм билээ!
Иргэн Баяраа: Нийгэмд тустай нэмэр хийж л чаддаггүй юм бол нэрмээс болохгүй байвал нэг шат шүү! Хүүхдүүдийн хүмүүжилд соц үеийнх шиг сайн анхаарах хэрэгтэй.
Tugsoo Innovator: Ямар ч гоё юм хийгээд нэмэргүй хүмүүс юм аа.
Заяцева: Тэр Богд уулын замын цацруулагчийг ховхолж аваад дуусаж байгаа ш дээ. Гэртээ тавиад яах гэж байгаа юм бол.
Эх оронч ХУВРАГ: Ёс суртахууны ухамсар суулгах хэрэгтэй. Өөрсдөөсөө эхэлж найз нөхөд, үр хүүхдэдээ хэлж заншуулах нь чухал.
Delgersaikhan Tudev: Сүр дуулиантай сонгогдсон Нийслэлийн цагдаагийн дарга, хотын өмчийг хамгаалах үүрэгтнүүдийг хартал RT хийе.
Иргэн Баяраа: Өөрт нь хэрэгтэй ч, хэрэггүй ч бодох юмгүй автоматаар хулгай хийж тонон дээрэмдэх генийн удамшилтай.
Заяцева: Тийм шүү, ер нь жаахан хулгайч. Хэрэггүй байсан ч гэртээ аваачаад тавьчихдаг сонин хүмүүс.
Ах: Тэгээд юуг нь гайхаад байгаа юм. Төмөр ган гээд гарын ая даахаар юм хийгээгүй Засгийн газрын л буруу ш дээ, ккк.