Хүмүүн бидэнд муур гайхамшигтай итгэдэг, эзэндээ чин сэтгэлээсээ хайртай, үнэнч байдаг амьтны нэг бол яах аргагүй муур юм. Хүмүүс ч гэсэн муурыг гэр орны тав тухтай тааламжтай байдлыг бүрдүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Учир нь муур гэр орныг маань муу энергээс хамгаалахаас гадна эздийнхээ тээн ирсэн муу энергийг зайлуулж цэвэрлэж өгдөг байна.. Бухимдал стресс болсоор гэртээ орж ирвэл муураа өвөр дээрээ аваад илж эрхлүүлэхэд л сэтгэл тайвширдаг ажээ. Муурыг илээд суухад даралт тогтворжино, толгойны өвдөхөө болидог байна.Тэгвэл та өөрийн муурны хийж буй үйлдлээс түүний хэлэх гэсэн санааг ойлгох боломжтой юм.
Шалан дээр өнхөрөх
Муужгай тань таны анхаарлыг татахыг хүсчээ. Тиймээс түүнийг эрхлүүлээрэй. Гэхдээ гэдсээ илт дээш харуулан хэвтээд байвал болгоомжлох хэрэгтэй. Ийм үед мууранд хүрэхэд тэд хазах магадлалтай.
Тасралтгүй чимээ гаргах
Зарим үүлдрийн, тухайлбал Сиами муурнууд их “ярилцах” дуртай байдаг байна. Гэхдээ таны муур энэ тохиолдолд хоол нэхэж байж мэднэ.Зарим авиа нь ямар нэгэн өвчнийг ч илэрхийлж байж болох юм. Хэрэв таны муур ердийнхөөсөө их чимээ гаргаад байвал амьтны эмчид хандаарай.
Толгойгоо үрэх
Муур тань баяртай байгаа төдийгүй үүнийгээ тараахыг хүсч байна. Ихэнх муурнууд өөрийн итгэдэг хэн нэгэндээ сайн зан чанараа харуулахыг хүсдэг байна.
Исгэрэх
Муур тань хэрвээ исгэрч байвал ойртож болохгүй юм. Таны муур ааш муутай, өөрийгөө хамгаалах байдалд шилжсэн байна. Ийм байдлаар тэр ямар нэгэн аюул заналхийллийг илэрхийлдэг байна.
Сүүлээ хумих
Муужгай тань тогтворгүй, дарамтанд орсон байгаагаас гадна ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэхгүй байна.
Нумарсан нуруу
Энэ нь зодоонд бэлдэж буй мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй юм. Хэрэв нүд нь нарийсан, соёо нь харагдаж байвал ойртож болохгүй. Харин тайван, таны гар луу тэмүүлж байвал зүгээр ажээ.
Сүүлээ хөдөлгөж, савлах
Муурны тань сэтгэл түгшин, үсрэхэд бэлдэж байна. Сүүлээ их хөдөлгөдөг муур тэжээхээс зайлсхий.Тэд таньруу дайрч мэднэ шүү.