Зүүд гэдэг хүний амьдралын хамгийн тайлагдашгүй, сонирхолтой үйл явдлын нэг билээ. Эртний Ромчууд зүүдийг бурхнаас илгээсэн дохио хэмээн үзэж зүүд тайлагчтай байжээ. Зүүд тайлагч нар дайн, тулаанд хүртэл цэргийн удирдагчдыг дагалдан явдаг байв.
Харин бид зүүдний талаар чухам юу мэдэх билээ? Зүүдний тухай 15 сонирхолтой баримтыг толилуулж байна.
1. Бид зүүднийхээ 90%-ийг мартдаг.
Нойрноос сэрээд таван минутын дотор зүүдний талаас илүү нь мартагддаг.
2. Сохор хүмүүс ч зүүдэлдэг.
Төрөхдөө сохор төрсөн хүн ч бас зүүдэлдэг. Сохор хүмүүс дүр зургийг харж чадахгүй боловч зүүдэнд тэдний сонссон дуу чимээ, үнэр, хүртэхүй, сэтгэл хөдлөл зэрэг нөлөөлж зүүдлэгддэг.
3. Хүн бүр зүүдэлдэг.
Хүн бүр байнга зүүдэлдэг. Хэрэв та өөрийгөө зүүдлэхгүй байна гэж бодож байвал зүүдээ мартсан гэсэн үг юм.
4. Зүүдэндээ бид урьд нь харж байсан царайгаа л зүүдэлдэг.
Зүүдэнд огт харж байгаагүй царай орж ирнэ гэж байдаггүй байна. Амьдралдаа хэзээ нэгэн цагт харж байсан царай л зүүдэнд ордог аж. Гэхдээ бид зөрж өнгөрсөн хүний царай болгоноо санахгүй шүү дээ.
5. Бүх зүүд өнгөтэй байдаггүй.
Хараатай хүмүүсийн 12% нь хар цагаанаар зүүдэлдэг. Бусад зүүд нь өнгөтэй байдаг байна. 1950 оны үед хийсэн судалгаагаар ихэнх хүмүүс хар цагаанаар зүүдэлдэг байсан бол 1960 оноос өнгөтэй зүүдлэх нь ихэсчээ. Судлаачид үүнийг өнгөт зурагттай холбон тайлбарладаг ажээ.
6. Зүүд бол бэлэгдлийн шинжтэй.
Таны зүүдэндээ харсан дүр зураг ихэнхдээ яг тэр утгаа илэрхийлдэггүй. Зүүд нь бэлэгдлийн шинжтэй. Тийм учраас таны харсан дүр зураг цаанаа гүн утга илэрхийлсэн байдаг.
7. Сэтгэл хөдлөл
Зүүдэнд төрдөг сэтгэл хөдлөлүүдээс хамгийн түгээмэл нь айдас, түгшүүр байдаг байна. Сөрөг сэтгэл хөдлөл эерэгээсээ илүү зүүдлэгддэг ажээ.
8. Нэг шөнө хүн 4-7 зүүд зүүдэлдэг.
Шөнө бүр 1-2 цагийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
9. Амьтад ч гэсэн зүүдэлдэг.
Олон төрлийн амьтдад хийсэн туршилтаас үзэхэд унтаж байхдаа хүнтэй адил зүүдэлдэг нь батлагджээ.
10. Биеийн хөдөлгөөн
Тархинд болж буй үйл явдлын дагуу биенд дохио ирж унтаж байх үед хөдөлгөөн үзүүлдэг.
11. Зүүдний нэгдэл
Хүн унтаж байх үед гадаад орчинд болж буй дуу чимээ, үйл явдлыг шууд хүлээж авч зүүдлэх тохиолдол байдаг. Унтаж байх үед чинь дүү чинь гитар тогож байхад та концертэн дээр байна гэж зүүдэлж болно.
12. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай зүүдэлдэг.
Эрэгтэй хүмүүс ихэвчрэн эрэгтэй хүмүүсийг зүүдэлдэг. Тэдний зүүдэн дэх дүрүүдийн 70% нь эрэгтэй байдаг бол эмэгтэйчүүд эрэгтэй эмэгтэй дүрийг адил хэмжээгээр зүүдэлдэг ажээ.
13. Зөнтэй зүүд
Судалгаагаар хүмүүсийн 18-38% нь ядаж нэг удаа зөнтэй зүүдэлдэг байна. Тэдний зүүд биелэх магадлал 63-98%-тай байдаг ажээ.
14. Хурхирж байх үедээ хүн зүүдэлдэггүй.
15. Зүүдэндээ дур тавьж болдог
Хүн зүүдэндээ бодит амьдрал дээрх шигээ дур тавилтыг мэдэрч болдог. Магадгүй бодит амьдал дээрхээс ч илүү хүчтэй мэдэрдэг байна.