МУЭ-ийн шагналт, уран бүтээлч, барималч А.Очирболдын бие даасан “Ухамсар” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Үзэсгэлэнд нийт дөрвөн том хэмжээний шавар, хүрэл баримал болон инстолляци багтжээ. Бүтээл бүр өөр, өөрийн онцлог шинж чанар, утга агуулгатай аж. “Хүн дэлхийд жин нэмээгүй” хонины гүзээгээр урласан инстолляцидаа хүн байгалийн эд зүйлсийг дахин боловсруулж ашиглаж байгаа бөгөөд хүн мөн чанартаа эд юмсыг үүсгэн бий болгодоггүй гэсэн санааг илэрхийлжээ. Мөн “Ухамсар” хэмээх хүрэл барималдаа хүний ухамсар мөн л байгалиас заяасан өгөгдөл гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьжээ. Үзэсгэлэн ирэх сарын 6-ныг хүртэл олны хүртээл болно.