Хонины орд
Ажил үйлс: Зарим хонь тэнгэрт тулам өндөр амжилт гаргах бол доошоо хүчтэй унах нэгэн ч бий. Иймээс та өөрөө л хичээх хэрэгтэй. Ер нь албан ажил, бизнес бага зэрэг хэлбэлзэлтэй, тогтворгүй байхыг анхаар.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал наанатай, цаанатай. Том наймаа хийх, тансаг бараа худалдаж авах хэрэггүй, материаллаг байдал тогтворгүйтэж магадгүй.
Хайр сэтгэл: Гэр бүлийн амьдрал ч, хайр сэтгэлийн харилцаанд ч үе үе өөрчлөлт ажиглагдаж, тогтворгүй байна.
Эрүүл мэнд: 2014 онд эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй, архаг хууч өвчин хөдлөх, өвчин тусах магадлалтай.
Үхрийн орд
Ажил үйлс: Ойрын төдийгүй хэтийн төлөвлөгөөгөө эргэн харах хэрэг гарах бололтой. Зарим нь ажлаа өөрчлөх хэрэг гарах байх. Үүний дүнд та бие даасан байдлаа бэхжүүлж чадна.
Мөнгө санхүү: Ажил, бизнес танд сэтгэлийн таашаал, ханамж бэлэглэхээс гадна ашиг орлого авч ирэх ёстойг мартаж болохгүй. Иймээс мөнгө санхүүгийн байдлаа бэхжүүлэхэд анхаар.
Хайр сэтгэл: Гэр бүлийн амьдрал хэвийн. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын асуудалд үе үе саад тотгор учрах магадлалтай. Хамгийн гол нь яаран шийдвэр гаргах хэрэггүй.
Эрүүл мэнд: Архаг өвчтэй хүмүүс сэрэмжтэй байхад илүүдэхгүй, зарим нэг асуудал үүсэх магадлалтай.
Ихрийн орд
Ажил үйлс: Оны эхээр амжилт арвинтай байх болно. Гэхдээ та өөрийгөө 100 хувь дайчилсан тохиолдолд амжилт ирэхийг бүү март. Тэгээд ч нөхцөл байдал хоёрдмол шинжтэй байх бололтой.
Мөнгө санхүү: Санхүүгийн тал дээр нэн таатай жил ирлээ, ялангуяа оны эхний хагаст. Гэвч жилийн турш үе үе гэнэтийн зардал гарна. Иймээс оны сүүлээр гар хоосон үлдэхгүйн тулд 2014 оны эхээс л хичээх хэрэгтэй.
Хайр сэтгэл: Гэр бүлтэй ихрүүдийн амьдрал амар тайван. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учирна. Гэхдээ та нарын харилцаанд эерэг, сөрөг үе ээлжлэхийг анхаар. Зарим нь амрагийн хуучин харилцаагаа сэргээж магадгүй.
Эрүүл мэнд: Ихрүүд эрүүл мэнддээ санаа зоволтгүй, хааяа жаахан “дүрсгүйтсэн” ч болно.
Мэлхийн орд
Ажил үйлс: Ажил, бизнес амжилттай жил. 2014 онд мэлхийн ордынхны ажил хэрэг их сайн байх болно. Мэргэжлийн ажил тогтвортой.
Мөнгө санхүү: Оны дундуур ажил, бизнесээ улам тэлж чадна. Харин найз нөхөд, танилуудтайгаа хамтарч бизнес бүү хий. Эцэст нь найз ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж магадгүй. Орон сууцны байдлаа дээшлүүлж чадна.
Хайр сэтгэл: Гэр бүлийн нам гүм амьдралынг хүүхдүүдтэй холбоотой асуудал үе үе жаахан цочроох магадлалтай.
Эрүүл мэнд: Биеийн байдал маш сайн, ганц л юм зөвлөхөд цэвэр агаарт сайн зугаалж бай.
Арслангийн орд
Ажил үйлс: Ажил үйлс бүтэмжтэй, амжилтаар дүүрэн. Харин үүний тулд бүтэн жилийн турш тууштай ажиллаж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Дуртай ажлаа хийхдээ жилийн турш хамгийн шилдэг нь байж чадна. Таны амжилтад атаархагчдаас болгоомжил.
Мөнгө санхүү: Мөнгө санхүүгийн байдал тогтвортой, сайн. Сар ирэх тусам ашиг орлого нэмэгдсээр байна. Өрсөлдөөн, тэмцэл харин ч таныг хурцалж өгч, илүү идэвхтэй болгоно. Хуйвалдаан, нууц явуулгаас болгоомжил.
Хайр сэтгэл: Ганц бие арслангуудад шинэ, романтик учрал тохионо. Энэ жил жинхэнэ хайр, үнэнч ханьтайгаа учрах магадлалтай.
Эрүүл мэнд: Өөртөө анхаарал тавьж, биеэ арчилж яваарай.
Охины орд
Ажил үйлс: Таны эхэлсэн шинэ ажил, төсөл өндөр амжилт авч ирж, ашиг орлого ч дээшилнэ. 2014 онд их хөдөлмөрлөх хэрэг гарна, үүний хариуг ч Хөх морин жил танд өгөөмөр барина.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал улам сайжирч, орон сууцны нөхцлөө сайжруулж чадна. Үе үе гэнэтийн зардал гарч магадгүй, гэхдээ танд нэг их нөлөөлөхгүй.
Хайр сэтгэл: Ганц бие хүмүүсийн хайр дурлалд гэнэтийн садаа гарах төлөвтэй, өнгөрсөн амьдралын зарим асуудал нөлөөлнө. Гэр бүлтэй хүмүүсийн амьдралд жаахан хүндрэл учирч, амаргүй шийдвэр гаргах байх.
Эрүүл мэнд: 2014 онд бие тэнхээ данги, хүч тамир сайн байх тул санаа амар байж болно.
Жинлүүрийн орд
Ажил үйлс: Албан ажил дээр ахиц дэвшил гарч, бизнес өөдлөн дэвжих зэрэг олон таатай үйл явдал тохиолдоно.
Мөнгө санхүү: Хүсч байсан хэмжээгээр ашиг орлого нэмэгдэх ч том наймаа хийхээс татгалз. Оны сүүлийн хагаст тийм ч азтай байхгүй, иймээс зарим нь ажлаа өөрчлөх байх. Хэдий тийм ч та мөнгөний хомсдолд орохгүй.
Хайр сэтгэл: Хайр дурлал, гэр бүлийн амьдрал өөлөхийн аргагүй, сайхан. Ганц бие жинлүүрүүд удаан хүлээсэн хайртайгаа учирч, гэрлэх болно.
Эрүүл мэнд: Бэртэл гэмтэл авах магадлалтай, иймээс спортын аюултай төрлөөр хичээллэхээс зайлсхий.
Хилэнцийн орд
Ажил үйлс: 2014 он бүх талаар тогтвортой байх тул хилэнцүүд санаа амарч болно. Харин зарим хуучин холбоо харилцаа тасрах тул шинэ танилуудтай болох цаг ирлээ.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал жигд, тогтвортой. Гэхдээ болгоомж сэрэмжтэй байх хэзээ ч илүүдэхгүй.
Хайр сэтгэл: 2014 онд мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл. Яагаад гэвэл, чухам энэ л гэр бүлийн хэрүүл маргааны шалтгаан болох байх. Өөртөө болон ойр дотны хүмүүстээ анхаарал тавьж байгаарай.
Эрүүл мэнд: Амарч, хүчээ сэлбэх боломжоос бүү татгалз. Хэтэрхий их ядрах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Нумын орд
Ажил үйлс: Ажил үйлс бүтэмжтэй, бизнес ч дажгүй сайн явна. 2014 он шинэ гэрээ, төсөл амлаж байна. Гэвч атаархуу хүмүүс элдэв арга мэх зохиох магадлалтай. Иймээс маш сэрэмжтэй, болгоомжтой бай.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтворгүй. Мөн их хэмжээний үрлэг зардал гарах төлөвтэй. Энэ нь голдуу үр хүүхэдтэй холбоотой байж мэднэ.
Хайр сэтгэл: Гэр бүлтэй хосын амьдрал төгс сайхан. Одоо хүртэл хайртайгаа учраагүй яваа нумууд 2014 онд энэ сайхан, гал халуун мэдрэмжийг амсана.
Эрүүл мэнд: Биеийн байдал сайн, харин эдгэсэн, хуучин шарх сэдэрч болзошгүй. Иймээс сайн амарч байгаарай.
Матрын орд
Ажил үйлс: Хөх морин жил таныг 2014 оны турш ивээлдээ авч байгаа тул таны санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх болно. Мэдээж, бурхан тэнгэрт бүхнээ даатган санаа амар, гар хумхин суулгүй хөдөлмөрлөх хэрэг гарах байх.
Мөнгө санхүү: Санхүүгийн асуудал маш сайн, тогтвортой байх болно. Том наймаа, тансаг бараа авсан ч материаллаг байдалд таагүй нөлөөлөхгүй.
Хайр сэтгэл: Гэр бүлтэй хосууд хүнд туршилтыг давах хэрэг гарна. Зөвхөн бие биедээ жинхэнэ хайртай хос цуг үлдэнэ гэж одод зөгнөжээ. Амрагийн харилцаанд үе үе асуудал үүсэх бололтой.
Эрүүл мэнд: 2014 онд таны эрүүл мэнд маш сайн байна.
Хумхын орд
Ажил үйлс: 2014 он бүхэлдээ нэн таатай, таны хувьд азын од гийсэн жил ирлээ. Таны амжилт зөвхөн танаас хамаарна. Морь танд туслахгүй, гэхдээ саад болохгүй.
Мөнгө санхүү: Хувь заяа зөвхөн таны гарт гэдгийг сана. Иймээс 2014 онд өөрт байгаа бүхий л хүчээ дайчил. Өөрийгөө ухаалаг, зөв талаас харуулж чадвал элбэг дэлбэг, баян чинээлэг амьдарна.
Хайр сэтгэл: Амрагийн харилцаа өөлөхийн аргагүй, маш сайхан. Гэр бүлтэй хос романтик аялалд явж магадгүй.
Эрүүл мэнд: Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй, гэхдээ ноцтой асуудал үүсэхгүй.
Загасны орд
Ажил үйлс: 2014 оны турш амьдрал нам гүм, нэгэн хэмээр урагшилна. Жаахан уйтгартай гэж гомдоллох хэрэггүй. Амьдрал үргэлжилсээр л, хурдан биш ч үргэлж эерэг хандлагатай өөрчлөгдсөөр л байна.
Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой, гэхдээ та бүтэн жилийн турш юунд ч, хаашаа ч хөрөнгө оруулах хэрэггүй.
Хайр сэтгэл: Гэр бүлтэй хосын харилцаанд жаахан хямрал гарах төлөвтэй, энэ үеийг тэвчин өнгөрөөхийг хичээ. Ганц бие загасууд амрагийн элдэв явдалд орооцолдохоос огтхон ч уйдахгүй.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд дажгүй сайн, мэдээж биеэ чийрэгжүүлэх арга хэмжээ авахгүй бол үе үе хямарч болзошгүй