“ТВ Коктейл” хамтлагийн дэлгэцийн ээлжит бүтээл “Омарын эрэлд” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны талаар “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалаас тодрууллаа.
-“Омарын эрэлд” уран сайхны кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх сарын 6-наас бидний шинэ уран бүтээл гарч эхэлнэ.
-Энэхүү киногоор үзэгчдэд юуг илэрхийлэхийг зорив?
-Аливаа уран бүтээл үзэгчдэд цаад утга агуулгаараа ямар нэгэн санаа илэрхийлдэг. Манай хамтлагийн гаргаж буй “Омарын эрэлд” кинонд гадаадад ажиллаж, амьдарч байсан залуус Монголдоо ирээд амьдрах нөхцөл нь бүрдэхг үй хэрхэн зовж байгааг маш тодорхой харуулсан. Иймд бусад уран бүтээлээс ялгаатай. Киног адал явдалт, инээдмийн төрлөөр бүтээснээрээ онцлог юм.
-Кино зохиолыг хэн бичсэн бэ?
-Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д албан ёсны зөвш өөрөлтэйгээр авсан. Энэхүү киноны зохиолыг Ж.Сэнгэдорж бичиж, найруулсан. Харин продюсероор С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан.
-“Омарын эрэлд” гэж нэрлэсний учир нь юу вэ?
-Нэрний учрийг үзэгчид киноноос тодорхой мэднэ. Одоогоор бүгдийг нь ярилгүй нууц хэвээр үлдээе.
-Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Ирэх сараас “Боловсрол” суваг телевизтэй хамтран 40 ангит уран сайхны киноны зураг авч эхэлнэ.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ