Хуурс халдварлахаас урьдчилан сэргийлж олноороо зургаа даруулахг үй байхыг Оросын төрийн байгууллагаас уриалжээ. “Сэлфидэх буюу олноороо хамт зургаа авахуулах хэнээрхлээс болж хүмүүс шахцалдан зогсох нь арьсны халдварт өвчин дэлгэрэх гол шалтгаан болдог” гэж Курск мужийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн эрүүл мэндэд хяналт тавих төвөөс сэрэмжлүүлж байгаа юм байна. Гэвч Оросын цахим хэрэглэгчид үүнийг инээдтэй хэрэг хэмээн үзжээ. Учир нь уг байгууллагын гаргасан уриалгууд олны дургүйцлийг хүргэдэг байна. Тухайлбал, шувууны ханиад дэлгэрэхээс сэргийлж үнээгээ төхөөрөхийг санал болгож байсан бол олонд алдаршаагүй орнуудаас хоол хүнс импортлохыг хориглож байжээ.
Б.НАМУУН