Африкийн зүүн этгээдэд орших Уганда улс дэлхийд төлөөлөх тэргүүн миссээ шалгарууллаа.
Шалгаруулалтад 45 сайхан бүсгүй оролцсоноос 23 настай Леа Калангука гэх бүсгүй мөөг тариалж, тахианы аж ахуй эрхлэн бусдаасаа илт давуу байжээ. Тус улсын миссийн тэмцээн энэ жил урьд урьд жилүүдээс ихээхэн өвөрмөц онцлогтой болж өнгөрсөн юм.
Тодруулбал, шийдвэрлэх шатны шалгаруулалтыг өмнөх жилүүдэд загварын шоугаар тодруулдаг байсан бол энэ удаа хөдөө аж ахуйн сургалтын хөтөлбөрийн дагуу шалгаруулсан билээ. Сүүлийн шатанд үлдсэн гоо бүсгүйчүүд тайзан дээр гарч, хөдөө аж ахуйн холбогдолтой асуултад хариулахаас гадна, үнээ сааж, ямаа, хонь хариулах гэх зэрэг аж ахуй эрхлэн өрсөлджээ.