Монголын Залуучуудын Холбооны "И юу О юу ?" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой унадаг дугуйн аялал, унадаг дугуйн парадыг зохион байгуулж их хотын иргэд спортоор амьсгалж, гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах таатай боломжийг олгодог билээ. Тэгвэл энэ намрын хаалтыг парадыг “Шинобу- файнтинг-фитнесс”-тэй хамтран зохион байгуулахаар болжээ. Уг аялал нь энэ амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 02 –нд болох бөгөөд “Шинобу- файнтинг-фитнесс”- Их тэнгэрийн ам гэсэн маршрутаар 14 км явах юм байна. Аяллын хөтөлбөрт сонирхолтой хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэгүүд багтсан байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь дугуйн аялалд оролцогчдоос хамгийн спортлог хоёр залууг шалгаруулж “Шинобу- файнтинг-фитнесс”-т нэг сар үнэгүй хичээллэх эрхийн бичгээр шагнах юм байна