Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ ирэх сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулахаар болжээ. Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид энэ удаагийн тоглолтондоо МУГЖ Л.Баттулга, МУГЖ И.Одончимэг, МУСТА Н.Онон нараар ахлуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ жинхэнэ шоу тоглолтоороо үзэгчидаа баясгах гэж байна. "Х-ТҮЦ" продакшны "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолт нь монголын хошин урлагийн продакшнуудын энэ жилийн хамгийн отгон тоглолт нь болж байгаагаараа ихээхэн онцлог ажээ.