“Зүрхээр наадагч” уран сайхны киноныхоо сүүлийн үзвэрийг өнгөрсөн долоо хоногт нийслэлчүүддээ хүргэсэн уран бүтээлчид маань аян замын бэлтгэлээ базааж байна. Учир нь, хөдөө орон нутгийн үзэгч фэнүүдээс нь “Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээлийг нь шимтэн сонирхох хүсэлт тасралтгүй ирж байгаа тул ийнхүү төлөвлөсөн гэнэ. Тиймээс авьяаслаг жүжигчид маань энэ удаа Эрдэнэт хотыг зорьж, “Зүрхээр наадагч” уран сайхны киногоо сонирхуулахаар зэхэж яваагаа дуулгалаа. Ирэх арваннэгдүгээр сарын 05-09-нд Эрдэнэт хотын Соёлын ордны дэлгэцнээ амилах “Зүрхээр наадагч” киног Эрдэнэтийн залуус тун удахгүй үзэх юм байна.