Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, БХИС-ийн соёлын ажилтан, МУСТА Оюуны Ичинноров орон нутагтаа ирээд уянгат сайхан ая дуугаараа бэлэг өргөн барьж байна.
Аймгийн Хөгжимт драмын театр болон Буянт сумын соёлын төвд зохион байгуулсан «Би тангараг өргөсөн офицер бүсгүй» сэдэвт түүний тоглолт нийт үзэгчдэд таалагдлаа. Уулын горхины дууг санагдуулам өнгө бүрийн дуу айзам, өргөн тунгалаг хоолой түүний өвөрмөц гоц авъяастайг харуулж байна. «Өз елим» нэртэй казах дууг казах дуучдын хэнээс нь ч дутуугүй хэл аялгуу, содон сайхан өнгөөр дуулсан нь үзэгч олныг бишрүүлэв.