"Хос мастер” шатрын академийн захиалгаар шатрын бодлого зохиомжийн Олон улсын мастер Л.Тогоохүүгийн түүвэрлэн эмхэтгэсэн “Гурван нүүдлийн 64 бодлого” хэмээх товхимлыг хэвлэн гаргажээ.
Энэхүү номонд бодлого зохиомжийн дэлхийн сонгодогууд болон шилдэг мастеруудын шагналт бүтээлээс түүвэрлэн оруулсан байна. Уг ном шатрын бодлого бодогчид, шатрын дугуйлангийн сурагчид, шатар сонирхогчдод зориулсан бүтээл юм. Номыг бяцхан уншигчдад зориулж өнгөтөөр хэвлэсэн бөгөөд 5000 төгрөгийн үнэтэй аж.