Алдарт "Queen" хамтлагийн "Bohemian Rhapsody" дууг хүмүүс гуньж гутарсан, эсвэл өвдөж шаналсан үедээ хамгийн их сонсдог болохыг судлаачид тогтоожээ. BBC агентлагаас явуулсан "Дэлхийн хөгжим ба анагаах увидас" нэртэй судалгаанд хамрагдсан 1000 хүний санал болгосон дуунуудаас "Bohemian Rhapsody" "хамгийн сайн эм" гэгдэн жагсаалтын эхэнд бичигдсэн байна. Харин хоёрдугаарт "Abba" хамтлагийн "Dancing Queen", гуравт Фэррелл Уильямсын "Happy" дуу сонгодог хөгжмийн хамт оржээ.