Австрали найруулагчийн Монголын хип хопчдын тухай хийсэн кинонд тоглож, Монгол, Францын хамтарсан “Хос аяз” наадамд эх орноо төлөөлөн оролцсон реппер Женни энэ удаа америк гитарчинтай хамтран цомог гаргахаар болжээ. Түүнтэй цахимаар холбогдон энэ талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Таныг гадаадын уран бүтээлчтэй хамтран цомог гаргахаар болсон тухай дууллаа.
-Тийм ээ. Сан-Францискод байна. Burnzi Inness нэртэй гитарчинтай хамтран цомог гаргахаар “Gulch Alley” студид бэлтгэл хийж байна. Бид дараа жил Монголд тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Таван дуутай цомгоо “Round whirled” студид бич үүлнэ. Энэ дуу бичлэгийн компанийн захирал Грег Ландау нь Грэммийн шагналтай хөгжмийн зохиолч юм билээ. Тэр хүн бидний хоёр дууны аяыг зохиож өгсөн.
-Хамтран ажиллах гитарчныхаа тухай мэдээлэл өгнө үү?
-Энэ хүн анх Монголд долдугаар сард сайн үйлсийн аян хийхээр олон орны хүмүүстэй ирсэн юм билээ. Ирэхээсээ өмнө Монголын тухай судалж байхдаа “Google”-ээс миний тухай мэдээлэл уншсан гэсэн. Тэгээд миний фэйсбүүк хуудсанд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа бичиж үлдээсэн юм. Ирснийх нь дараа хэд хэдэн шоунд хамтран оролцсон.
Б.ДӨЛ