Эбола вирусын халдвар нь анх 1976 онд Африкийн Конго улсад бүртгэгдсэнээс хойш үе үе дэгдэлт хэлбэрээр Африкийн улсуудад тархаж байсан байна. Энэ удаагийн дэгдэлт нь дэлхийн олон орныг хамарч буй учир дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Тиймээс дэлхийн алдартай тамирчид “Эбола”-тай тэмцэхэд нэгдэхээр болсон байна. Тухайлбал, АНУ-ын Карл Льюис, Украины Сергей Бубка, Шведийн Пернилла Виберг, Ямайкийн Усэйн Болт нарын дэлхийд алдаршсан спортын одод “Дэлхийн олимпын тамирчдын холбоо”-ны амь насанд хүрэх аюултай “Эбола” вирустэй тэмцэх ажилд нэгдлээ. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Болт гарын үсэг бүхий гутлаа дуудлага худалдаанд оруулан "Эбола"-тай тэмцэхэд хувь нэмрээ оруулахаар болсон ажээ