Дуучин Селин Дион болон попын гүнж Бритни Спирс хоёр хамтарч тоглолт хийхээр болсон тухай Селин Дионы хэвлэлийн төлөөлөгч Муриелле Блондеу мэдэгдлээ. Тоглолт ирэх сарын 22-нд Лас Вегас хотноо болох гэнэ.
Уг тоглолтын санааг Селин Дион гаргасан ажэээ. Бритни Спирс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ сарын 11-ныг хүртэл Лас Вегас хотноо “Piece Of Me” хэмээх тоглолтоо хийсэн юм. Тэрбээр энэ хугацаанд 89 тоглолт хийсэн бөгөөд нийт 475 сая ам.долларын ашиг олжээ.
Харин Селин Дионы нөхөр Рене Анжелилийн биеийн байдал муудсаны улмаас тэрбээр хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрсөн билээ. Энэхүү тоглолтыг реппер Жей Зи найруулах гэнэ. Тэрбээр “Хоёр уран бүтээлчийн хамтарсан тоглолт энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглолт болно” гэж ярьжээ.