Тайзан дээр ч амьдрал дээр ч бусдаас содон байж чаддаг мөрөөдлийн театрыхан жилээс жилд өнөр өтгөн болсоор байна. Тэд энэ зуны наадмаар гэр бүлээрээ хос дээлээр гангарсан юм. Үнэхээр л монгол гоёлоороо гоёсон тэдэн дээр зөрч өнгөрөх хүн бүхний нүд тусаж байв.
“Мөн үү, тийм үү “ энэ үгийг уншихад жүжигчин Б.Батөмөр хамгийн түрүүнд санаанд орж ирдэг билээ. Түүнийг эхнэртэйгээ их л төстэй хэмээн шуугицгаадаг. Тэгвэл тэд наадмаар ижил дээлээр гоёсон нь хоорондоо их л зохицсон сайхан хос болохыг улам ч тодруулж байв Тус театрын залуу жүжигчин О.Дөлгөөн, Мөнгөсүх нар саяхан “Сүүлчийн шөнө” уран сайхны киноны гол дүрийн хос залуусын дүрд тоглон, өөрсдийн чадвараа батлаад авсан. Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, О.Дөлгөөн зэрэг авьяаслаг залуу жүжигчдээр багаа бүрдүүлсэн тус театрынхан уран бүтээлийн олз, омгоор дүүрэн байгаа гэнэ шүү.
Гэрэл зургийг Э.Харцага