“Google" компани цахим шуудан хүлээн авах шинэ аппликейшнээ танилцууллаа.
"Google"-ийн " Inbox" үйлчилгээ нь "Gmail" аппликейшний social8 promotion зэрэг ангилалтай ижил систем дээр суурилжээ. Түүнчлэн хэрэглэгчдэд ирсэн цахим шууданг худалдан авалтын баримт, банкны мэдүүлэг зэрэг төрлөөр нь ангилан, цэгцэлдэг байна. Одоогийн байдлаар “Inbox" аппликейшн нь “Android" болон “iOS" үйлдлийн системээс гадна “Google"-ийн “Chrome" веб хөтөч дээр шууд татагдах боломжтой юм. Гэхдээ тухайн хэрэглэгч “Google" хаягаараа хэрэглэхийн тулд заавал урилга авах шаардлагатай гэж “Gmail"-ийн блогт бичжээ. Шинэ аппликейшн нь “Android"-ийн “4.1 Jelly Bean" болон “iOS 7"-оос хойших бүх хувилбар дээр ажиллах аж