“Apple"-ийн хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн нэг “iOS 8.1" үйлдлийн системийг дагалдаж байгаа “Apple Pay" төлбөрийн систем нь энэ долоо хоногийн даваа гарагаас АНУ-ын хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм. Хэрэглэгчид картуудаа шинээр худалдаанд гарсан “iPhone 6" болон “iPhone 6 Plus" гар утаснуудын “Passbook" аппликейшнд бүртгүүлснээр энэхүү төлбөрийн системийг ашиглах боломжтой болоод байсан билээ.
Харин “Bank of America"-ийн дебит картыг ашиглан “Apple Pay"-ээр тооцоогоо хийсэн 1000 гаруй хүний данснаас бүх зарлага нь давхар дүнгээр хасагдсан байна. Техникийн саатлын улмаас гарсан энэхүү алдааг залруулан, хэрэглэгчдийн төлбөрийг буцаан олгохоор ажиллаж байгаа гэж “Bank of America"-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.