Apple компани хэдхэн хоногийн өмнө шинээр “Apple pay” худалдаанд гаргаад байгаа билээ. Тэгвэл үүнийг хэрхэн ашиглах вэ?
“Apple pay”-ийг ашиглахын тулд IPhone 6, 6 plus загварын гар утастай байх шаардлагатай гэнэ. Түүнчлэн таны утсанд Apple-ын хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем болох IOS8,1 болон Passbook app суусан байх шаардлагатай.
Харин эдгээр зүйлс хангагдсан бол утасны түгжээг тайлахын тулд мэдрэгчтэй ID-гаа ашиглах бөгөөд passbook app дээрээ картуудаа суулгах боломжтой юм. Ингэснээр таны картууд яг л хэтэвчинд байгаа мэт харагдах гэнэ. Гэхдээ хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд карт дээр байх нэр болон кодыг нууцалсан учир харагдахгүй байх аж.
Тиймээс "Apple pay" ашигласанаар та төлбөрийн картаа гэртээ үлдээгээд явах бүрэн боломжтой болох юм байна.
HTML-