ETV телевиз, “Эпис” пүүл билльярдын төвөөс хамтран спортын сэтгүүлчдийн дунд пүүл бильярдын тэмцээн зохиох юм Спортын сэтгүүлчдийн дундах ээлжит тэмцээн аравдугаар сарын 25-нд товлогдсон байна. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гишүүдийнхээ дунд спортын олон төрлийн тэмцээн, уралдаан зохион явуулдаг уламжлалтай. Энэ удаа ETV-ийн санаачлагаар спортын сэтгүүлч, зураглаачдын дунд стандарт пүүл бильярдын нээлттэй тэмцээнийг “Эфис” билльярдын төвөөс хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд сонин, хэвлэл, радио, телевиз, сайт зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгслийн спортын сэтгүүлчид, зураглаачид оролцох боломжтой бөгөөд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр өрсөлдөх аж.
Тэмцээн аравдугаар сарын 25-ны өглөө 10.00 цагаас 10-р хорооллын “Эфис” төвд болох ба одоогоор 20 гаруй тамирчин бүртгүүлээд байна.