Шинжээчид Apple компани мобайл төлбөр тооцооны салбарт хамгийн их амжилт гаргах боломжтой тоглогч хэмээн таамгалж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхэлсэн iOS-ын 8.1 шинэчлэл дотор Apple Pay гэгдэж байгаа мобайл төлбөр тооцооны шийдэл багтжээ.
Учир нь ганцхан Apple-д л 800 сая гаруй хэрэглэгчийн iTunes данс байдаг, тэдгээрийн ихэнх нь төлбөрийн картаа холбосон байдаг ажээ. Apple компанид төхөөрөмжийн шийдэл нь бэлэн биш байсан боловч NFC чиптэй iPhone 6, 6+, iPad Air 2, iPad Mini 3 төхөөрөмжүүд, дээр нь нэмээд Apple Watch ухаалаг бугуйн цаг ирэх онд нэмэгдэхээр болоод байгаа. Мөн TouchID хурууны хээний баталгаажуулалтыг хийгдсэн юм.
Ингэж бүх тохироо бүрдсэний дараа тэд Apple Pay-г зах зээлд гаргаж байна.
HTML-