Google street view- д Улаанбаатарын зураглалыг холбосноор дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ Google map болон search, youtube-ээр Улаанбаатарын мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр гадаад дотоодын тэрбум тэрбум хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм. Ингэснээр манай улсын аялал жуулчлалын хөгжил,цаашлаад эдийн засагт ч чухал хувь нэмэр болох юм. Мөн хотын аюулгүй байдалд нөлөөлж, гэмт хэргийн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
Мөн Street View-ийн боломж бололцоог Монголын жишээн дээр үзүүлэн тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултанд Google-ийн төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагууд шууд хариулна.
Нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэд технологийн дэвшилттэй танилцан, Google компаний төлөөлөгчдөөс сонирхсон асуултдаа хариу авч, Google Street View зураг авах автомашин болон нээлтийн баннерийн өмнө зураг авхуулах боломжтой.. Нээлтийн ажилллагаа 2014 оны 10-р сарын 22 ны 14 - 16 цагт, Чингис Хааны талбайд болно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.