“Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдөр”-ийг аравдугаар сарын 28-30 хооронд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа зохион байгуулах аж.
Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, түүгээр бахархан, өвлүүлэн хөгжүүлэх, төрөөс баримтлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх зорилготой уг уралдааныг явуулж байгаа юм. Түүнчлэн 150 гаруй уран бүтээлчид оролцсон хүүхдийн дуулалт жүжгүүдээ 3-13 насны хүүхэд багачууддаа зориулан тоглохоор уран бүтээлчид ажиллаж байгаа гэнэ.