Унтаад босоход л хамаг хүний анхаарал өөр дээр нь төвл өрч, эргэн тойрны бүх зүйл үлгэрт гардаг шиг өөрчлөгдөх ямар байдгийг энэ эмэгтэй сайн мэднэ. Яагаад гэвэл түүний амьдрал яг л Үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг гэнэт өөрчл өгдс өн. Тэр бол Жоан Роллинг. Өдгөө түүнийг Британийн гэхээсээ илүүтэй дэлхийн хүүхдийн зохиолч гэх болсон. Сэтгэлдээ “ургуулсан” шидтэн хөвгүүн Харри Поттер нь түүний жигүүр болсон билээ. Энэ бүтээлийнхээ төлөө тэрбээр олон улсын янз бүрийн дээд шагналууд болон тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгөтэй болсон. 2000 онд Английн дээд шагнал буюу Их Британийн эзэнт гүрний одонгоор мялаалгасан Ж.Роллинг шотланчуудын “өстөн” болох шахсан нь саяхан. Учир нь тэрбээр Шотланд улсын тусгаар тогтнолын эсрэг ухуулгын ажилд нэг сая фунт хандивласан юм. Үүнийгээ тэрбээр Их Британийн цаашлаад Европын холбооны эв нэгдлийн төлөө хэмээн мэдээлж байсан билээ. Ийм нэгэн хүнийг “Esquire” зочноороо урьжээ. Тэрбээр бичсэн зохиол шигээ сонин ертөнцтэй эмэгтэй аж.
•Би ид шидээс үнэхээр залхаж байна.
•Америкийн нэг сэтгүүлч надаас “Та “Харри Поттер” номынхоо эхний дэвтрийг амны цаасан дээр бичсэн гэж үнэн үү” гэж асуусан. Тэр үед би нэлээд бухимдаж, өөрийгөө арай ядан барьж байсан. Хариулахгүй гэж бодсон ч өөрийн эрхгүй “Цайны савлагааны цаасан дээр бичсэн л дээ” гэсэн үг амнаас гарчихсан.
•Ядуурал гэдэг нь доромжлол, айдас, гуниг. Өөр олон олон муухай, аймаар үг ядуурлын араас дагадаг. Зөвхөн тэнэгүүд л ядуурал хоосролыг хөөрцөглөн магтан дуулах байх.
•Хэдэн жилийн өмнө Америкийн нэгэн байгууллага захиа илгээж намайг “Оны шилдэг бизнесмэн”- ээр өргөмжлөхийг хүсэж буйгаа дуулгасан. Хариуд нь би татгалзсан. Учир нь би баяжих гэж биш, сайн зохиол бичихийг хүссэн. Анхнаасаа сайн ном болно гэдгийг харин мэдэж байсан.
•Харри Поттер болон түүний нөхдийг би Ливерпулийн дөрвөлтэй адилтгана.
•Нэр алдар янз бүр. Тэр дундаас зохиолчийн алдар, нэр төр бүхнийхээс илүү онцгой гэж боддог. Ер нь дотуур хувцастайгаа, эсвэл амралтын газарт нүцгэн байгаа зохиолчдын зургийг ав гэж папараццад мөнгө төлдөг хүн байхгүй биз дээ.
•Миний амьдрал маш энгийн. Зарим нэгний хувьд дэндүү уйтгартай санагдах байх. Тэгж хэлж ч байсан. Би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж, хоол ундыг нь бэлтгэх дуртай.
•Амьдралд минь одоо хамгийн аймаар зүйл тохиож байгаа нь гэрийн хөргөгч хоосон байгаа явдал. Тийм ээ, яг одоо манай хөргөгч хов хоосон байна, оройн хоолонд юу идэх вэ гэж санаа зовж суугаа минь гарцаагүй үнэн. Яагаад ийм байдалд хүрснийг би мэдэхгүй юм.
•Өдрийн тэмдэглэл хөтлөхийг хүсдэг ч нэг л явдаггүй юм. Сайндаа хоёр долоо хоног хөтлөөд л, цааш ёстой явахгүй дээ.
•Би “чавганц”-ын ном уншихыг хүсдэггүй. Гэхдээ хэрэв хажууд минь байж таараад, тэгээд би завтай бол тэр дэмий зүйлийг ч уншихгүй өнгөрүүлэхгүй. Би уран зөгнөл, шинжлэх ухааны тухай унших дуртай.
•Үлгэрт секс хэрэггүй.
•Би өөрийн номоо үр хүүхэд минь гэж боддог. Хүн үр хүүхдээ хараад сэтгэл хангалуун байдаг шиг миний хувьд номнууд минь төгс. Зарим зүйлийг нь өөрчлөх боломж олгоно гэсэн ч би тэгэхгүй.
•Хөгширнө гэж юу болохыг залуу насанд хэн ч мэддэггүй. Гэтэл залуу байж үзээгүй мэт аашилдаг хүмүүст би үнэхээр дургүй.
•“Тарган” гэдэг үг хэзээнээс, яагаад хүмүүсийн айдас болчихсоныг ер ойлгодоггүй юм. Тарган байх нь тийм цээрлэмээр, үзэн ядахаар зүйл гэж үү. Өөхнийх нь төлөө хүнийг адалж, хэрцгий хандах ёстой юм уу.
•Хүн бүр өөрт нь чухам юу хэрэгтэй байгааг сонгох чадвартай.
•Өөрт ногдсон хувь тавилан, өчүүхэн авьяасынхаа ачаар хүссэн бүхнээ авч чадсан эмэгтэй гэж дурсагдан үлдэхийг хүсдэг.
•Миний хувьд үхэл гэдэг аймаар зүйл биш. Ээж минь нас барахад дэндүү гомдолтой санагдаж билээ. Тэр үед би үхэлтэй анх “учирсан”. Хүн тэгээд яваад өгөх нь бүр цочирдмоор энгийн зүйл юм байна гэдгийг ухаарсан. Ээж минь намайг зохиолч болохыг таньж, мэдээгүй нь харамсмаар.
•Саяхан би нэг бүсгүйтэй дэлгүүрт тааралдсан юм. Хориос нэг их хэтрэхгүй настай тэрбээр “Таныг тэвэрч болох уу” гэсэн. Тэгээд бид тэврэлдээд салахад бүсгүй “Та бол миний хүүхэд нас” гэсэн. Гайхалтай санагдаж билээ. Тийм сэтгэл хөдөлгөм үгийг хэн ч байсан үргэлж сонсдоггүй юм.
•Дайн дажингийн хамгийн аймаар нь хүүхдүүд өнчрөх явдал.
•Би ер нь их чанга ярьдаг. Хэрэв надтай зэрэгцээд яривал давж дуугарахг үй л болов уу.
•Өөрт тохиосон боломжийг үгүй хийж болохгүй. Ялангуяа хүм үүс чамд анхаарал хандуулж байхад чадлынхаа хэрээр өөрийгөө дайчлах хэрэгтэй.
Э.ХАНА