Ч.Лодойдамбын нэрэмжит, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн өмнө зууны манлай роман “Тунгалаг Тамир”-ын зохиолчийн гэрэлт хөшөөг босгожээ. Уг хөшөөн дээр Ч.Лодойдамбын “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэсэн үгийг сийлсэн байна. Зохиолчийн хүү Л.Галбадрах хөшөөний нээлтэд оролцож, уг хөшөөг санаачлан босгосон “Шадар туслагч” ХХК-ийн захирал Ж.Дашдаваад аавынхаа уран бүтээлийн дээжээс гардуулан өглөө.