“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” уран сайхны киногоороо чадварлаг найруулагч болохоо харуулсан “Go adventure” студийн захирал Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” инээдмийн киногоо үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Инээдмийн киногоор гаршиж, чанарыг эрхэмлэдэг Д.Галбаярын энэ удаагийн уран бүтээлд МУСТА М.Баярмагнай, Э.Ууганбаяр нар гол дүрд тоглосон бөгөөд тэд барьцаалагдсан архины үйлдвэрийг аврах тусгай ажиллагааг зохион байгуулснаар киноны адал явдал эхлэх юм байна.
Киноны нээлт 10-р сарын 22-ны 14 цагт Өргөө, 17 цагт Тэнгис кино театруудад улаан хивсний ёслолоор эхлэх гэнэ. Тус кино багийнхан үзэгчидээ хүндлэх үүднээс улаан хивсэн дээр алхуулж оруулах гэнэтийн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүнчлэн энэхүү бүтээлийг ямарч сайт, интернэтэд байршуулахгүй гэдгийг сануулсан юм.
HTML-