БНХАУ-ын Чунцин хотод ирэх сард болох “Fashion Asia” шагнал гардуулах наадамд Монголоос зургаан хүн оролцохоор нэр дэвшжээ. Азийн шилдэг загвар зохион бүтээгч, стилист, нүүр будагч, загвар өмсөгч, гэрэл зурагчин, гоёл чимэглэлийн дизайнер тэргүүтэй 13 төрөлд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Малайз, Тайланд, Камбож, Вьетнам, Шри Ланка, Филиппин, Сингапур, Тайванийн загварынхан оролцож буй. Төрөл бүрт нэр нь шалгарсан шилдэг тавыг зарласан бөгөөд ирэх сарын 5-нд шагнал гардуулах ёслол болно. Шилдэг таван стилистэд “Гоодаль” сэтгүүлийн сэтгүүлч Б.Золжаргал, загвар өмсөгчид О.Амгаланбаатар, загварлаг дуучинд Уранхолбоо, гэрэл зурагчинд Ж.Батсайхан, загварлаг хөтлөгчид Х.Болорбат, дизайнерт Ч.Янжиндулам шалгараад байна.