“Дижитал Контент” компаниас үзэгчиддээ барьж буй дараагийн бүтээл бол агуу хайрын тухай түүхийг өгүүлсэн “The Best of Me” кино юм. Тус кино тун удахгүй монгол нээлтээ хийх гэж байна.. Энэхүү кинонд ахлах сургуулийн сурагчид болох Аманда, Девидсон хоёр гал халуун хайр дурлалаар учирсан хосгүй хосууд бөгөөд тэдэнд золгүй учрал тохиож хагацдаг байна. Харин тэд 20 жилийн дараа дахин учрах болно. Тэдний дурлал хэрхэн бүтэлгүйтэж бас хэрхэн үргэлжлэх бол?
Киноны хүмүүсийг уяраасан тэр нандин шигтгээ нь юу бол? Тун удахгүй аравдугаар сарын 17 –нд дэлхий дахинаа нээлтээ хийх “The best of me” кино Монголд мөн 10 сарын 24-нөөс гарч эхлэх юм. Энэхүү кинонд анхны бөгөөд жинхэнэ хайр хэзээ ч мартагддаггүй, хүмүүс, цаг хугацаа өөрчлөгдөж зүрх сэтгэл шаналж, шархалсан ч гэсэн хайр мөнх үргэлжилдэг гэдгийг харуулжээ. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа борлуулалтаараа холливүүдийн шилдэг франчайзууд болох Dracula Untold, Annabelle зэрэг шинэ бүтээлүүдийг ардаа орхиж, бокс оффисын дөрөвдүгээр байранд орсон байна. Киноны гол дүрүүдийг Холивүүдын алдарт жүжигчин Michelle Managhan, James Marsden нар бүтээжээ