БНХАУ-ын зах зээлд худалдаанд гарах iPhone 6 болон iPhone 6 Plus гар утасны урьдчилсан захиалга эхэлснээс хойш зургаан цагийн дотор хоёр саяд хүрсэн гэж “The Standard" мэдээллийн агентлаг мэдээлэлж байсан. Apple-ийн шинэ төхөөрөмж хэрэглэгчдийнхээ мэдээллийг хадгалах, нууцлах чадамжийг тодорхойлохын тулд БНХАУ-ын Засгийн газар шалгалт хийсэн байна. Үүнтэй холбоотой тус улсын зах зээлд шинэ iPhone-ийн худалдаанд гарах хугацаа олон улсынхаас бараг нэг сараар хойшилсон юм.