Японы “Ниссан” автомашин үйлдвэрийн компани нь "Алтима" маркийн дунд гарын 220 мянган автомашинаа АНУ-аас эргүүлэн татаж байна.
Эргүүлэн татаж буй автомашинууд нь 2013 оны загвар ажээ. Энэ нь “Ниссан”-ы бусад загварт нөлөөлж болзошгүй гэж компани мэдэгдсэн байна.
“Хоёр дахь түгжээ түгжигдэхгүйн улмаас капот нь машин явж байхад онгойн хийсч болзошгүй" гэж автомашин үйлдвэрлэгч мэдэгджээ.
Дилерүүд түгжээний хөшүүргийг сайжруулж, хоёр дахь түгжээний холбоосыг цэвэрлэж тосолно гэж "Ниссан"-аас мэдэгдсэн байна. Түгжээний иж бүрдлийг сольж болох аж.