Бээжин ирэх сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /APEC/ чуулга уулзалтад бэлтгэн, хотын төвд байрлах, Үндэсний баярын өдөрт зориулж гаргасан цэцгүүдийн талаас илүү хувийг шинэчилж байна.
Бээжин хотын захиргаа долоо хоног үргэлжилсэн үндэсний баярт зориулж “Тяньаньмэнь” талбай болон “Чанань” өргөн чөлөөнд 11 том хэмжээний цэцэрлэгжүүлэлт хийсэн билээ.
Бээжингийн улс төрийн дүүргээр дамжин өнгөрч, “Чанань” өргөн чөлөөний хажууд Хятадын засгийн газрын төв байртай “Тяньаньмэнь” талбай залгаа оршдог байна.
Нийт 750 мянган цэцгийн 450 мянгыг APEC-ын сэдвээр өөрчлөхөөр болжээ.
APEC-ын эдийн засгийн тэргүүн нарын уулзалттай холбогдуулан төв гудамжны зам, хуучин барилгуудыг сэргээн засах болон тэдгээрийн дотор талыг шохойдох зэрэг ажил хийжээ. Мөн хотын захиргаа уулзалтыг тохиолдуулан агаарын бохирдлыг хянахаар их утаа ялгаруулж буй үйлдвэрүүдийг түр хаах болсон байна.