Өдгөө 64 нас хүрээд байгаа Америкийн дуучин, 25 удаа хөгжмийн «Грэмми» шагналт Стиви Уандер, түүний сүйт бүсгүй, модель Томика Робин Брэйси нар гурван ихрийн аав, ээж болох гэж байгааг Eurweb-д нийтэлжээ.
Уг мэдээг Уандерийн найз нь тараасан бөгөөд төлөвлөгдөөгүй жирэмслэлт ч гэсэн хосууд их баяртай байгаа хэмээсэн байна.
Хосууд гурван ихрээ төрөхийг тэсч ядан хүлээж байгаа гэж тэр найз нь сэтгүүлчдэд хэлсэн байна. Уандер, Бэйси хоёрт нэг нас хүрч байгаа хүү бий. Дуучин өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд өмнөх эхнэрүүдээс төрсөн найман хүүхэд бас бий. Харин Томикатай хоёр жилийн өмнө танилцжээ. Стиви Уандер 1950 онд Мичиган мужид төржээ. Бүхий л он цагийн шилдэг дуучдын жагсаалтад байнга орж байдаг.