УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг маргааш тус театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.
Жүжгийн зохиолыг Б.Цогнэмэх бичиж, гол дүрд тус театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг тогложээ. Хүннү гүрний тухай өгүүлэх энэ жүжиг хэн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарал хайрлах юм.