Шинэлэг, өвөрмөц шийдэлтэй бүтээгдэхүүнээрээ олны танил болсон “Kickstarter” компани тун удахгүй “үл үзэгдэгч” шүхрийг худалдаанд гаргах гэж байна. Тус компаниас ойролцоогоор нэг килограмм жинтэй гурван өөр төрлийн шүхрийг танилцуулжээ. Харахад жирийн нэг саваа модтой төстэй бөгөөд агаарын урсгалыг ашиглаж үл үзэгдэх дээвэр бий болгох аж.
Хятадын Нанжин их сургуулийн эрдэмтэд 2012 онд “үл үзэгдэгч” шүхрийн анхны хувилбарыг гаргаж байжээ. Тухайн үед шүхэр хэд хэдэн дутагдалтай байсныг Бэйханкийн сургуулийн эрдэмтэд боловсронгуй болгож авч явахад эвтэйхэн, хөнгөн бас хоёр хүнийг борооноос хамгаалах боломжтой болгожээ.
Эрдэмтдийн гаргаад байгаа А хувилбар ердөө 12 инчийн урттай, батарей нь 15 минутын турш барьдаг бол В хувилбар нь 20 инчийн урттай, батарей нь 30 минут тасралтгүй ажиллах боломжтой юм. Харин С хувилбар нь 32 инчийн урттай, батарей нь мөн 30 минут ажиллах хүчин чадалтай ажээ. Эдгээр шүхэр 2015 оны арванхоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарч эхлэх бөгөөд эхний нэг жилд худалдан авагчдад баталгаа гаргаж өгч байгаа аж. Хэрэв шүхэр хангалттай хэмжээнд ажиллахгүй бол буцааж өгөөд мөнгөө авах боломжтой гэдгийг зохион бүтээгчдийн зүгээс амлаж байгаа гэнэ.
HTML-