Дэлхий дахинд аюул занад учруулаад байгаа эбола вирусын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Одоо хүртэл энэ вирусын эсрэг эм бэлдмэл гаргаж, эмчилж чадахгүй байгаа. Энэ аюул заналыг зогсоохын тулд хүн болгон сонор сэрэмжтэй байж, хүчин зүтгэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уриалсаарр байгаа. Энэхүү вирусын хор хөнөөл болоод дэлхийн хүн амд учруулах хохирол маш ихээр зогсохгүй энэ хэрээр үргэлжилбэл дэлхийн эдийн засагт үлэмж их хохирол авчирна гэж шинжээчид дүгнэж байгаа.
Энэ чухал үед дэлхийн хамгийн залуу тэрбумтануудын эгнээнд багтдаг Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг болон түүний эхнэр Присила Чан нар Эбола чичрэг халдварын тархалтын эсрэг туслах CDC санд 25 сая ам. доллар хандивласан байна. Уг мөнгийг Гвиней, Либери, Сьерра Леоне зэрэг эболагийн тархац хурдацтай нэмэгдэж буй улсуудад зориулна гэдгээ дээрх сангаас мэдэгджээ.
Өмнө нь “Microsoft”-ыг үүсгэн байгуулагчдын нэг Пол Аллен уг санд есөн сая ам.доллар хандивлаж байв.
Цукерберг болон Чан дээрх мөнгийг өөрсдийн нэр дээр байдаг ашгийн бус “Silicon Valley Community” сангаас гаргасан байна.