Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эхнэр Ли Соль Жуг өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хосууд хүүтэй болсон байна.
Хэдийгээр 2010 онд тэд охинтой болсон ч өнөөг хүртэл охиноо олны өмнө гаргаж байгаагүй юм. Харин тэдний охины талаар Америкийн сагсчин Деннис Родман “Чу И охин ээж шигээ үзэсгэлэнтэй” гэж “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдаж байсан аж.
Өнгөрсөн жил Ли Соль Жуг хоёр дахь охиноо төрүүлсэн гэж Өмнөд Солонгосын “Yonhapnews.co.kr” мэдээлж байсан ч Хойдын талаас батлаагүй билээ.