Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр арванхоёрдугаар сарын гуравны өдөр тохиох гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хоёр дахь жилдээ зохиох юм. Загварын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцсыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлнэ. Харин “Тэргэнцэртэй Мисс”-ийн тэмцээний оролцогчид хувцасны үзүүлбэр үзүүлэхээс гадна шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны тэргэнцэртэй миссийн эрхийн төлөө өрсөлдөх юм.
Монголын анхны тэргэнцэртэй мисс болсон бүсгүйг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Элч төлөөлөгч”-өөр сонгогдон, “Тэргэнцэртэй Мисс”-ийн шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичиг хүлээж байгаа аж.