Урлаг гоо сайхнаар өөрийгөө илэрхийлэн эрхэмсэг охид бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн оролцох Wheelchair Fashion show, “Wheelchair Miss”-2014 наадамд оролцохыг урьж байна.
“Wheelchair Fashion show” буюу “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоуг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Бид чадна" сайтаас анх санаачлан өнгөрсөн онд амжилттай зохион байгуулж байсан юм. Энэ жилийн наадамд Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу, Тэргэнцэртэй иргэдийн мисс-ийн тэмцээнийг олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр буюу 12-р сарын 3-ний өдөр "Бид чадна" эм эн нэгдэл, "Бриллиант Эмэгтэйчүүдийн Холбоо", "Их Засаг Их Сургууль" хамтран зохион байгуулах гэж байна.
“Тэргэнцэртэй иргэдийн хувцас загвар”-ын шоунд тэргэнцэртэй 15 охид бүсгүйчүүд дизайнеруудын урласан хувцасыг мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтран үзүүлэх юм. Мөн Тэргэнцэртэй Мисс-ийн тэмцээнд дээрх 15 охид, эмэгтэйчүүд гоёлын үндэсний гоёлын хувцас өмсөн тайзан дээгүүр алхан шүүгчдийн асуултад хариулан Монголын анхны тэргэнцэртэй миссийн эрхийн төлөө уралдана.
Монголын анхны тэргэнцэртэй мисс болсон бүсгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Элч төлөөлөгч-өөр сонгогдох ба, зохион байгуулагчдын зүгээс Монголын анхны Тэргэнцэртэй Мисс-ийн Шилжин явах цом, Итали улсад гэр бүлээрээ амрах эрхийн бичгээр шагнах юм.
Энэхүү үйл ажиллагаанд 16-28 хүртэлх насны тэргэнцэртэй охид бүсгүйчүүдийг 10-р сарын 15-нийг хүртэл 99741916 утсаар бүртгэж байна.