Монголын дуурийн дуучдыг Москвагийн их театрт тоглохыг урьжээ..
Дэлхийд данстай их театрт манай уран бүтээлчдийг урьсан нь Монголын сонгодог урлагийн чансааг үзүүлсэн үнэлэмж юм.
Сүүлийн жилүүдэд Монголын дуурийн дуучид олон улсын уралдаанд тогтмол дээгүүр байр эзэлж, гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авах болсон. Сонгодог урлаг Монголын хөрсөнд “идээшээд” нэгэн жарныг үдсэн ч олон зууны туршлагатай өлгий нутаг Европтой эн зэрэгцэх болсон билээ. Монголын “Алтан гургалдайнууд”-ын тоглолтыг ирэх сард Москвагийн их театрт зохион байгуулах аж.